Wednesday, April 9, 2025

Популистууд эсэргүүцэж байгаа л бол Үндсэн хуулийн өөрчлөлт зөв гэсэн үг

Date:

Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ баталлаа. Тогтолцооны суурь реформыг энэ өөрчлөлтөөр хийлээ. Парламентын гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэн нь нэг гишүүний эрх мэдлийн төвлөрлийг багасгасан зоримог алхам болов. Өнгөрсөн хугацаанд УИХ Үндсэн хуульд хоёр ч удаа гар хүрсэн боловч өөрсдөдөө ашигтай л нэмэлт, өөрчлөлт оруулж давхар дээлээ зузаалж, эрх мэдлээ нэмэгдүүлж, дахин дахин сонгогдох боломжийг өөрсдөдөө цэлийтэл нээж байв. Гэтэл энэ удаа сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулан батлав. Ингэснээр сонгууль бүрийн өмнө өөрсдөдөө тохируулан тоглоомын дүрэн зохион хууль өөрчилдөг бусармаг явдал үгүй болж байна. Цаашид парламентад шударга, зөв, мэдлэг чадвартай хүмүүс орж ирэх боломж нээгдэв. УИХ ард түмний жинхэнэ төлөөлөл, нийгмийн бүх давхаргын төлөөлөл байх суурь реформ хийгдэв.

Харин энэ өөрчлөлт өнөөгийн УИХ-д байга популистуудад, төрөөс төрсөн тэрбумтнуудад, олигархиудад таалагдахгүй байна. Тэд бачимдан бухимдаж, байдгаараа эсэргүүцээд тусыг эс олов. Жишээ нь энэ цаг үеийн улс төрийн хүрээнд популизмын сонгодог жишээ болсон С.Ганбаатар, Ц.Даваасүрэн тэргүүтнүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөд таагүй хандаж байна. Ц.Даваасүрэн сайд гэхэд л УИХ-д 2008 оноос хойш суухдаа популизм хийснээс өөр гавьяагүй. Улс орны хөгжлийг урагшлуулах аливаа асуудал дээр гацаагч, эсэргүүцэгч нь Ц.Даваасүрэн байдаг. Тэгсэн атлаа өөрийнхөө эрх ашгийг ханатал хангадаг. Худал ярьдаг, хуурамч жүжиглэдэг. Булайг нь ухвал далай далай. Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт нүдээ олжээ, зөв болжээ гэдгийг нотлох гол зүйл бол УИХ дахь популистууд хэрхэн байж ядан бачимдаж байгаагаас харж болно.

Тоймч Я.Баяраагийн “Төрийн “хар” хүн” нийтлэлийг эндээс http://www.baabar.mn/article/turiin-khar-khun

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Нисгэгчийн дуу”-гаа тэр тэнгэрийн оронд дуулж яваа

“Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Дайчин нөхрийн дуу”, “Нас...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны...

“Зөөлөн хот” фестиваль анх удаа болно

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон Хотоо илүү сайхан болгоход...

Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэхэд ЖАЙКА-тай хамтран ажиллахаар санал солилцжээ

НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд...