Wednesday, July 1, 2026

Х.Уранбаяр нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзав

Date:

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Х.Уранбаяр нарын 16 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч С.Саруул, Х.Уранбаяр нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Шүүгдэгч Х.Уранбаяр, С.Саруул, А.Хатансайхан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, Х.Уранбаяр, С.Саруул нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, нэр бүхий 13 иргэнийг нийтийн албан тушаалтан Х.Саруул, С.Уранбаяр нарт хахууль өгсөн гэм буруутайд тооцсон байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Х.Уранбаярт нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасч, 8 сая төгрөгөөр хоёр жил хорих ял, С.Саруулд нийтийн албанд томилогдох эрхийг найман жилийн хугацаагаар хасч, 10 сая төгрөг 2.6 жил дөрвөн жил хорих ял, А.Хатансайханд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, найман сая төгрөгөөр торгох ял, Ц.Сүглэгмааг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, зургаан сая төгрөгөөр торгох ял тус, тус оногдуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...