Saturday, August 22, 2026

Шилэн Цогоо Л.Халтар сайдаас уучлал гуйжээ

Date:

Хүн дааганаас унаж үхдэггүй, дарвагараасаа унаж үхдэг гэж үг бий. Тийм явдал Шилэн Цогоод тохиолджээ. Мань эр Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил болгосны дараа УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэлийн төрсөн дүү Ц.Баттай жиргээн дээр дайн зарлаж, цахим орчинд цадиггүй хэрүүл зарга хийсээр байгаа юм. Ингэхдээ Л.Халтар сайдын талаар худал ташаа мэдээлэл тараажээ. Ам алдвал барьж болдоггүй гэдэг үг Шилэн Цогоогийн хувьд шилэн хүзүүн дундуур нь ширүүхэн дэлссэнээс ч хүчтэй цохилт болжээ. Жиргээ шургааны явган хэрүүл, явуургүй сэвээндээ өрөөл бусдыг хавчуулсан нь ийнхүү өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болсон байна. Жиргээнийхэн ч түүнийг худал, баримтгүй зүйл бичдэгийг нь ёжлон жиг жуг хийцгээжээ. Тиймээс Шилэн Цогоо хэмээх Б.Цоггэрэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтараас уучлал гуйжээ. Нэгэн цагт төрийн яаманд дэд сайдаар хүртэл ажиллаж явсан хүн ийнхүү хамар дор хагархай байна гэгчээр хаа хамаагүй бурж байж Шилэн хочоо ширэн болгох вий дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...