Friday, April 18, 2025

Л.Дэлгэрмаа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлттэй тасалбар захиалгыг цахимжуулна

Date:

“Улаанбаатар төмөр зам” ХНН Монголд зочлох жилийн үйлчилгээгээ сайжруулахын тулд бүх үйлчилгээгээ иргэдэд ойртуулж, хүртээмжтэй, хялбар болгохоор ажиллаж байна. Мөн өмнөх үйлчилгээнүүдээ сайжруулах тал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Тухайлбал, галт тэрэгний чиглэл, цагийн хуваарь, тарифын самбаруудаа шинэчилжээ. Мөн хүүхдийн өрөө, амралтын өрөө, вип өрөөнүүдээ шинээр тохижуулсан. Нэмэлтээр хөтөч болох газрын зураг байршуулаад байгаа юм байна.

Түүнчлэн бүх чиглэлд люкс вагон тогтмол аялуулж эхэлжээ. Энэ нь энгийн вагонтой харьцуулахад тарифын хувьд өндөр ч гэлээ эрэлт хэрэгцээ өндөр тасалбар нь маш хурдан борлуулагдаж байгаа гэнэ. Иргэдээс люкс вагоноо нэмж өгөөч гэсэн хүсэлт ирсний дагуу завсар үйлчилгээ хийж, бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Үйлчилгээгээ төгс болгох зорилт тавьж буфет хоолны кейтеринг үйлчилгээ, худалдаа, валют солих, найдвартай такси үйлчилгээ, зочид буудал, цэцэг захиалга, бэлэг дурсгалын зүйл худалдан авах зэрэг бүхий л үйлчилгээг зорчигчиддоо санал болгож, төрөлжүүлсэн байна. Олон улсын аль ч вагонд захиалгаа өгсөн такси, зочид буудлыг нь бэлдэх боломжтой болно. Мөн орон нутгийн иргэд ачаа, тээш ихтэй ирдэг. Ачаагаа шууд таксинд хүргүүлэх, хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр UBCAB, тээш хүргэлтийн үйлчилгээтэй хамтран ажиллахаар бэлтгэл ажил хангасан. Удахгүй нэвтрээд эхэлнэ.

Энэ талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Зорчигч тээврийн төвийн үйлчилгээ хариуцсан менежер Л.Дэлгэрмаатай ярилцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...