Saturday, August 22, 2026

Кирибаяма Б.Лхагвасүрэн озэки цолны болзол сонсох босгыг давлаа

Date:

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын нацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд өндөрлөлөө. Өнөөдөр их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Вакамотохарүг давж, 11 даваа, нэг унаатайгаар башёг хошуучилсан хэвээр байна. Сэкивакэ Кирибаяма Б.Лхагвасүрэн озэки Такакэйшог давснаар 10 даваа, хоёр унаатай болов. Ингэснээр тэрбээр ирэх долдугаар сарын башёд озэки цолны болзол сонсох нь тодорхой болж байна. Сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн өнөөдөр нутаг нэгт дүү Хокүсэйхо А.Даваанинжийг давж, 50-аас дээш хувийн амжилтаа үзүүллээ.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр давснаар зургаан даваа, зургаан унаатай болжээ. Миторюү Б.Төрболд өнөөдөр өвдөг шороодож дөрвөн даваа, найман унаатай буюу 50-иас дээш хувийн амжилт үзүүлэх боломжгүй болсон байна. Дайшохо Ч.Шижирбаяр мөн өнөөдөр учраадаа өвдөг шороодож таван даваа, долоон унаатай болжээ. Тэрбээр 50-иас дээш хувийн амжилт үзүүлэхийн тулд үлдсэн гурван өдрийн барилдаанд унах эрхгүй болж байна. Чиоёошома Г.Мөнхсайхан өнөөдөр учраадаа унаж зургаан даваа, зургаан унаатай болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...