Friday, November 22, 2024

Виз хялбар, тийз хямд – “Welcome to Mongolia”

Date:

Орон нутгийн нислэгийн тийз 40-68 хувиар хямдарна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монголд зочлох жилийн хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, аялал, жуулчлалыг дэмжих зорилгоор МИАТ ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн есөн чиглэлд 2023 оны долдугаар сарын 01-нээс хуваарьт нислэг үйлдэж эхлэхээр болжээ. Мөн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд долоо хоногт 1-3 давтамжтай ниснэ, орон нутгийн тариф 40-68 хүртэл хувиар буурна.
Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг эдийн засгийн дарамтгүй, хүртээмжтэй болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр алслагдсан бүс нутгийн ард иргэд хүртээмжтэй, хямд тийз бүхий нислэгтэй болсноор гаднын жуулчид олон цаг, олон хоног хөдөө орон нутгийн замд автомашинаар зорчих асуудал эрс багасаж, тав тухтай аялах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, энэхүү жилийн ажлын өнгө төрхийг илэрхийлэх түлхүүр үгийг “Монголд тавтай морил” буюу “Welcome to Mongolia” хэмээн тодорхойлсон. Гадаадын жуулчдыг Монголд урихад хамгийн том бэрхшээл нь онгоцны тийзний үнэ байдаг. Өндөр төлбөртэй авиа компанийн нислэгээр зорьж ирсэн ч дотоодын нислэг нь мөн л хэт хөөрөгдсөн үнэтэй байгаа нь жуулчдыг татах биш түлхэх нөхцөл үүсгэж байгааг аялал жуулчлалын салбарынхан төдийгүй жирийн иргэд шүүмжилдэг. Жишээ нь, МИАТ-ын Франкфурт-Улаанбаатар чиглэлд ирж, буцах гурван том хүн гурван хүүхдийн хатуу болзолтой билет 7378 евро буюу 30 гаруй сая төгрөг болж байгаа аж. Энэ мэтээр тийзний үнэ өндөр байвал жуулчид Монгол руу биш өөр улс орон руу аялах сонголт хийхэд хүрнэ. Тиймээс агаарын тээврийг либералчлах бодлогын хүрээнд юуны түрүүнд тийзний үнийг бууруулах нь аялал жуулчлалын салбарт асар том дэмжлэг, боломж нээж өгөх юм.

Тиймээс орон нутгийн нислэгийн тийзний үнийг бууруулсан нь гадаадын жуулчдыг татах төдийгүй дотоодын аялал жуулчлал хөгжихөд том дэмжлэг, түлхэц болно гэж ажиглагчид дүгнэж байна.

МИАТ ТӨХК-ийн онгоц бусад улс орноос Улаанбаатар нисэх нислэгийн тариф:

  • Франкфурт-Улаанбаатар чиглэлд 440-770 евро буюу 1,7-3 сая төгрөг,
  • Брисбан-Улаанбаатар чиглэлд 1225-2758 ам.доллар буюу 4,2-9,5 сая төгрөг,
  • Гуанжоу-Улаанбаатар чиглэлд 2627-4794 юань буюу 1,3-2,4 сая төгрөг,
  • Хонгконг-Улаанбаатар чиглэлд 2725-4285 хонгконг доллар буюу 1,2-1,9 сая төгрөг,
  • Сөүл-Улаанбаатар чиглэлд 775-967 вон буюу 2-2,5 сая төгрөг,
  • Истанбул-Улаанбаатарт чиглэлд 20,697-34,751 лира буюу 3,6-6,1 сая төгрөг,
  • Осака-Улаанбаатар чиглэлд 145650-192750 иен буюу 3,7-4,9 сая төгрөг,
  • Токио-Улаанбаатар чиглэлд 104150-110150 иен буюу 2,6-2,8 сая төгрөг,
  • Бээжин-Улаанбаатар чиглэлд 5264-5964 юань буюу 2,6 сая төгрөгийн үнэтэй байна.

Визийн хөнгөлөлт, чөлөөлөлт

2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлсөн. Эдгээр улсад дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс болон Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч буй бөгөөд манай улсад ирдэг иргэдийн тоогоороо тэргүүлдэг, мөн 2021 оны аравдугаар сард нэвтрүүлсэн http://www.evisa.mn системээр Монгол Улсын визийг цахимаар авч буй улсууд юм.

 1Бүгд Найрамдах Австри Улс
 2Бельгийн Хаант Улс
 3Унгар Улс
 4Бүгд Найрамдах Грек Улс
 5Данийн Хаант Улс
 6Испанийн Хаант Улс
 7Бүгд Найрамдах Итали Улс
 8Бүгд Найрамдах Латви Улс
 9Бүгд Найрамдах Литва Улс
 10Лихтенштайны Хаант Улс
 11Люксембургийн Их Гүнт Улс
 12Бүгд Найрамдах Мальт Улс
 13Нидерландын Хаант Улс
 14Бүгд Найрамдах Польш Улс
 15Бүгд Найрамдах Португал Улс
 16Бүгд Найрамдах Словак Улс
 17Бүгд Найрамдах Словени Улс
 18Бүгд Найрамдах Финланд Улс
 19Бүгд Найрамдах Франц Улс
 20Бүгд Найрамдах Хорват Улс
 21Бүгд Найрамдах Чех Улс
 22Шведийн Хаант Улс
 23Бүгд Найрамдах Эстони Улс
 24Норвегийн Хаант Улс
 25Бүгд Найрамдах Исланд Улс
 26Швейцарын Холбооны Улс
 27Бүгд Найрамдах Болгар Улс
 28Бүгд Найрамдах Ирланд Улс
 29Бүгд Найрамдах Кипр Улс
 30Румын Улс
 31Монакогийн Хаант Улс
 32Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс
 33Австралийн Холбооны Улс
 34Шинэ Зеланд Улс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...