Friday, April 18, 2025

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн тухай “Ангалын ёроолоос өгсөх маргааш” ном хэвлэгджээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнийн “Ангалын ёроолоос өгсөх маргааш” ном хэвлэгдэн гарчээ. Уг номын тухай редактороор ажилласан сэтгүүлч Х.Эрдэнэцэцэг “Тэр сүрлэг өндөр, ар өврөөрөө дүүрэн мод, жимстэй, асга хад, гуу жалга, ангал хавцал сүрдэм бас бэлээс урсах голын хүчит шуугиант баян бүрд болсон “Сүмо”-гийн өндөр уулсын оргил өөд мацаж байсан юм. Гэвч бэртэл гэмтэл, өвчин зэрэг бэрхшээл зүдгүүрээс доош унах болсон. Унах унахдаа бүр дэндүү дор ангал руу нисч шидэгдсэн юм. Хав харанхуй, маргааш юу болох нь мэдэгдэхгүй, цэл хүйтэн, түнэр харанхуйн дунд босох тун хэцүү байлаа. Гэхдээ тэр боссон. Зогсох гэж хамаг байдгаараа хичээн зүтгэсэн. Хоёр хөл дээрээ зогсоход маш их өвдөж шаналсан. Их өвдөлт, шархыг мэдэрч, хамаг бие нь янгинавч тэр зогсож чадсан. Тэгээд алхсан. Бүр авирч, ангалын нүхнээс ч гарсан. Спорт гэдэг хүнээс асар их тэсвэр тэвчээр, хатуужил шаардаж байдаг. Хэн чадна, тэр нь хишгээ хүртэх өршөөлгүй хатуу талбар. Тэр гагцхүү спортын амжилт үзүүлж, өндөрлөгт хүрсэн төдийгүй хүнийхээ хувьд ч хамгийн ихээр хатуужиж, дэм дэмэндээ байх, бие биедээ урам зориг хайрлахын утга учрыг мэдрэн, урагшаа зүтгэн явсаар л байна.

Сүмогийн ертөнцөд алдар нэрээ тодоор дуурсгаж яваа нэгэн хүчит монгол хөвгүүний тухай дурсамжийн ном хэвлэлтээс гарч, та бүгдийн гар дээр очиход бэлэн боллоо. Ганцхан сүмо сонирхдог хүрээллээр ч зогсохгүй залуу хүн бүхэн шимтэн уншмаар, амьдралын их туршлага суухад нь нэгийг бодогдуулах болов уу” хэмээн бичжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...