Monday, June 9, 2025

Багшийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даваа гараг бүрийн ээлжит “Өглөөний уулзалт” болов. Уулзалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцлоо. Засгийн газрын бодлогын цөм хэсэг нь хүний хөгжил рүү чиглэж байгаа бөгөөд үүнд эмч, багш нарын үүрэг оролцоо чухал. Тиймээс ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарын анхан шатанд тулгамдаж буй асуудал, шийдэл, багш нарын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал болон боловсролын цахим шилжилт, Боловсролын багц хуулийн төслийн талаар багш нартай Ерөнхий сайд илэн далангүй ярилцаж, санал солилцов.  
Боловсролын гүйцэтгэлийн үнэлгээний аргачлалыг чанаржуулах, залуу багш нарыг бодлогоор дэмжих, түрээсийн болон ипотекийн орон сууцанд хамруулах боломж бүрдүүлэх, багш бэлтгэх тогтолцоонд анхаарах, сурах бичгийн агуулга, уялдаа холбоог сайжруулах, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг багш нар хэлж байв.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оноос үнэлгээний шинэ журмаар сурагч, багш, сургууль нэг бүрийг үнэлж эхэлсэн. Ингэхдээ нийт багш нарыг ур чадвараар нь зургаан индекст хувааж 1-4 дүгээр түвшинд үнэлэгдсэн багш нар буюу 43 хувь нь 10-25 хувийн урамшуулал авч, 5-6 дугаар түвшинд эрэмбэлэгдсэн багш нар ур чадвараа ахиулах модуль сургалтад хамрагддаг болжээ. Уг үнэлгээнд үндэслээд цэцэрлэгийн багш нарын 42, ЕБС-ийн багш нарын 45 хувь нь 10-25 хувийн урамшуулалд хамрагдсан. 2023 оны дөрөв, тавдугаар сард цэцэрлэг, сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Үнэлгээг чанаржуулах, багш бэлтгэх, нэр хүндийг нь өсгөх, орон нутгийн багш нарын таван жил тутамд авдаг урамшууллыг эргэж харах бодит шаардлага үүссэнийг Ерөнхий сайд салбарын яам, агентлагийн удирдлагуудад анхааруулав.
Багш нарын санал, хүсэлтэд дурдагдсан оюутан-багш бэлтгэх, цалингийн нэмэгдлийг шийдвэрлэх, орон сууцны зээлийн хүүг бууруулах, түрээсийн орон сууцанд багш нарыг хамруулах, боловсрол олгох ялгавартай байдлыг арилгах, залуу багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргийг цогцоор нь тусгасан багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг шуурхай боловсруулж, 14 хоногийн дотор Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэвшүүллээ

МАН-ын Бага хурал өнөөдөх хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ...

Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас...

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Зам, тээврийн яаманд өнөөдөр (2025.06.09) Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод боомтын...

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...