Saturday, August 22, 2026

Найман иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Date:

Зүүн аймгуудын нутгаар 2023 оны 05 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 10 суманд 127 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй болсноос 118 иргэнийг эсэнд олсон бол нэг иргэний цогцсыг олж, найман иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэг, Сүхбаатар аймгийн Асгат, Уулбаян, Баруун-Урт сумдад 7 иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

Сүхбаатар аймгийн хувьд Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар, Мөнххаан суманд гарсан цахилгааны гэмтлийг арилгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Харин Хэнтий аймгийн хувьд Хэрлэн, Баян-Адарга, Батноров сумдад гарсан цахилгааны гэмтлийг засварлан хэвийн ажиллагаанд оруулсан, цаг агаарын үзэгдэл 18:00 цагийн орчим арилах төлөвтэй байна гэсэн мэдээллийг ирүүллээ.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн хохирлыг хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргаас орон нутгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудад цаашид шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэлийг өгөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...