Monday, November 25, 2024

Энэ жилийн ТОП-100 шинэ хандлага, соёл, үнэлэмж тогтоолоо

Date:

-Төр, хувийн хэвшилтэйгээ уралдахгүй, эдийн засгийн эрүүл өрсөлдөөнийг дэмжинэ-

Монгол  Улсын ТОП-100 аж ахуйн нэгж өчигдөр тодорлоо. Уламжлал ёсоор “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет”, “Багануур” ХК зэрэг аваргууд манлайлсангүй. Бүр сураггүй. Харин оронд нь “Оюутолгой” тэргүүтэй хувийн хэвшлийнхэн шилдгүүдийн жагсаалтыг түүчээлжээ. Төрийн өмчит аж ахуйн нэгж, компаниудыг энэ жилийн ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад оруулахгүй, өөрөөр хэлбэл төр өөрөө хувийн хэвшлийнхэнтэйгээ өрсөлдөхгүй гэдэг зарчмыг энэ жилийн сонгон шалгаруулалтад баримталсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төр хувийн хэвшилтэйгээ цаашид өрсөлдөхгүй, харин дэмжиж ажиллана” хэмээн хэлсэн нь ийм учиртай. Засгийн газраасМҮХАҮТ-тай хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа энэ жил ийнхүү цоо шинэ жишиг, шинэ зарчим, шалгуур тогтоож чадлаа. Төр төрөө алдаршуулан шагнаж, төр өөрийгөө сайшаан магтаж ирсэн уламжлал ийнхүү төгсгөл боллоо. Төр, хувийн хэвшлийг хооронд нь уралдуулдаг утгагүй марафон ийнхүү дуусаж байна. Шинэ хандлага, шинэ соёл, шинэ салхи сэвэлзэв. 22 дахь удаагийн ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтын эхний онцлог энэ байлаа.

Хоёр дахь онцлог нь энэ жил анх удаа уул уурхайн бус экспортын салбарыг уул уурхайгаас тусад нь ангилан шилдгүүдийг шалгаруулжээ. Уул уурхай манай улсын эдийн засгийн гол салбар байгаа хэдий ч дан ганц энэ салбарт найдаж болохгүй. Тэгвэл Голланд өвчин гэгч тусна. Тиймээс уул уурхайн бус салбарыг зэрэгцүүлэн хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлж, солонгоруулах бодлого баримталж байгаагаа Засгийн газар ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтаар харуулав. Түүнчлэн старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, инновац, ноу хау нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхныг Засгийн газар дэмжихийг эрмэлзжээ. Энэ гурав дахь онцлог нь. Дүгнээд хэлэхэд Засгийн газар, МҮХАҮТ хамтран тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалт аж ахуйн нэгжүүдэд урам зориг, итгэл найдвар өглөө. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тэднийг уриалж чадлаа. Төр, хувийн хэвшлийн хоорондын харилцаанд шинэ хандлага, шинэ соёл, шинэ үнэлэмж тогтоолоо.

Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлт бол Шинэ хандлага юм. Шилдэг-100 аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтад төрийн өмчит компаниудыг оролцуулж, хувийн хэвшилтэй өрсөлдүүлэхийг Ерөнхий сайдын хувьд татгалзсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...