Saturday, November 21, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид тарьсан модоо усалж, нөхөн тарилт хийлээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон манлайлан оролцож Монгол орны 3 бүс нутагт 2030 он хүртэл 180 сая мод тарьж ургуулах “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Говийн бүс нутгийн эко систем, цөлжилт, газрын доройтол, элсний нүүлтийг сааруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК  болон ЭТТ ХК-ийн охин компаниуд 62 сая мод, Хуурай хээрийн бүсэд газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах зорилгоор 36 сая мод, ойт хээрийн бүсэд ойн хомсдол доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилгоор 82 сая модыг тарихаар төлөвлөн мод тарих, ургуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Бүх нийтээр мод тарих хаврын арга хэмжээний хүрээнд “Тарьсан модоо ургуулъя ” уриан дор 2021, 2022 онд Говийн бүсэд авто замын хамгаалалтын ойн зурвас байгуулах чиглэлээр тарьсан мод, Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Сонгинохайрхан дүүрэг Бумбатын булагт тарьсан Улиас, Гүйлс модоо услах, нөхөн тарилт хийх ажлыг гүйцэтгэлээ. “Эрдэнэс тавантолгой” ХК  2030 он хүртэл 180 сая модыг тарьж ургуулах “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийн ТЭЗҮ-ийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн судлаачдын баг бүрэлдэхүүнтэй хамтран боловсруулж БОАЖЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн байгууллагуудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон мод тарьж ургуулах зорилт тавьсан бөгөөд ТЭЗҮ боловсруулан батлуулсан анхны компани юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...