Saturday, August 22, 2026

Элчин сайд нарыг томилох саналыг дэмжжээ

Date:

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Сэсээрийн Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Банзрагчийн Баярсайханыг Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Батнямын Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Эрдэнэцогтын Сарантогосыг Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ. Мөн Шархүүгийн Оргилыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөххотод суух Ерөнхий консулаар томилсон байна.

Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор Засгийн газраас санал болгосон Э.Сарантогос эдүгээ Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаа юм. Хөххотод суух консулаар томилогдсон Ш.Оргил өмнө нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...