Friday, November 22, 2024

УИХ “Эрдэнэс Таванолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгалаа

Date:

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш 13 сая тонн нүүрс олборлож, 4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийж, төсөвт 1,5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Мөн энэ хугацаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу нүүрсийг биржээр арилжаалж эхэлсэн нь өгөөжөө өгч, коксжих нүүрсний үнэ 110 ам.доллараас 182 ам.долларт хүрч, эрчим хүчний нүүрс 2020 онд 9 ам.доллароор худалдаалж байсан бол одоо 73 ам.доллар болж өссөн. Мөн “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хоорондын тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт хийсэн асуудал эцэслэгдсэн. Өнгөрсөн хугацаанд 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох 13.9 сая ам.доллар буюу төгрөгт шилжүүлбэл 48 тэрбумын өглөгийг барагдуулж бүрэн шийдвэрлэснээс гадна нийт 254.9 тэрбумын зардлын хэмнэлт үзүүлснийг хуралдаанаар онцоллоо.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн 57.5 хувь нь дэмжсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэм болон Бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг 6 сараар сунгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...