Saturday, August 22, 2026

Филиппиний Сэбу хотын цагдаагийн газарт баривчлагдсан Т.Бадамжунайг шилжүүлэн авах ажиллагаа явуулж байна

Date:

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж буй. Энэхүү “5Ш” ажиллагааны нэг болох “Шувуу” ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг Монголд авч ирэх хэлэлцээрийг яг одоо хийж байгаа аж.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбу хотын цагдаагийн газарт 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулаад байна. Түүнийг АТМ-аас мөнгө авч байхад нь ийнхүү баривчилж, байршлыг нь тогтоосон аж. Тэгвэл яг одоо АТГ-ын дэд дарга Г.Азжаргал болон Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй хуулийн байгууллагынхан шилжүүлэн авах хэлэлцээрийг хийж байна.

Эргэн сануулахад, Т.Бадамжунай нь 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр автомашинаар хил давсан. Түүнээс хойш эх орондоо эргэж ирээгүй байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...