Saturday, August 22, 2026

Д.Тогтохсүрэн: Санал хураалтыг уг нь ил явуулчихмаар байгаа юм

Date:

Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэсэн талаар МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэн сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ТББХ-ноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураасан юм байна. Хуралдаанд 66 гишүүн оролцож, саналаа нууцаар буюу цаасаар өгчээ. Ингээд олонх нь Байнгын хорооноос оруулж ирсэн саналыг дэмжсэн аж. Өөрөөр хэлбэл Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Чуулганы хаалттай хуралдаан 10.30 минутаас хойш зургаан цаг гаруй хуралдаж ийм шийдвэр гаргажээ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж ирээд байгаа гурван гишүүний хувьд үг хэлэх боломж нь хангалттай байсан гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн хэллээ. Мөн тэрбээр “Санал хураалтыг уг нь ил болгочихмоор байгаа юм. Прокурорын байгууллагаас хэрэг ярьж байгаа нь хувь хүний асуудал, мөн мөрдөн байцаалтын нууцтай холбоотой мэдээлэл яригддаг тул нууцаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн. Хэлэлцүүлгийг нууцаар явуулж болох юм. Санал хураалтыг ил явуулчмаар байгаа юм” гэлээ.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлснээр тухайн гишүүний өөрийн болно ажлын албаны үйл ажиллагаа түр зогсоно. Хуулийн байгууллагаар шалгуулаад гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын тогтоолоор бүрэн эрхийг нь сэргээдэг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...