Wednesday, July 1, 2026

Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийджээ

Date:

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцсэн. Н.Наранбаатарыг авч үлдэн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ шийджээ. УИХ-ын чуулганд 65 гишүүн оролцож, саналаа нууцаар өгсөн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд оролцож, Улсын ерөнхий прокуророос оруулж ирсэн саналыг дэмжихийг гишүүдэд уриалсан байна.

Улсын ерөнхий прокуророос Т.Аюурсайхан гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэсэн үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгахаар санал оруулаад байгаа юм.  Т.Аюурсайхан гишүүнийг шалгах явцад 11 хүнтэй уулзахыг хязгаарлаж, нэг хүнийг яллагдагчаар татаж, нийт 119 хүнийг гэрчээр дуудсан байна. Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг дөрвөн зүйлээр яллагдагчаар татжээ. Уг хэрэгт холбогдуулан 66 хүнийг гэрчээр дуудаж, 11 хүнийг яллагдагчаар татсан байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн яллагдагчаар татжээ. Н.Наранбаатар гишүүний 16 эд хөрөнгийг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудан асуусан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...