Thursday, October 29, 2026

Дорнод аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулжээ

Date:

Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн газрын тосны талбайд олон тооны зээр үхсэнийг тус компанийнхан шөнийн цагаар нууцаар булах гэж байсан нь илэрч асуудал үүсгээд байгаа билээ. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэгт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар багтжээ. Ажлын хэсгийг Дорнод аймагт ажиллуулж эхэлсэн байна. Дорнод аймагт дараах бүрэлдэхүүнийг ажиллуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг;

Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийг шинжилгээний хариу гармагц танилцуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой...

“Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монголын анхны 35 сурагч оюутан Герман, Францад суралцахаар 1926...

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой...