Wednesday, October 29, 2025

М.Бадамсүрэн: Олон тооны зээр үхсэнийг зөвшөөрөлгүйгээр булахыг оролдсон нь хууль бус үйлдэл

Date:

Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутаг алдарт Мэнэнгийн талд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийнхан олон тооны зээр үхсэнийг сум, орон нутагт мэдэгдэлгүйгээр шөнийн цагаар булж устгах гэж байсныг иргэний нийгмийн байгууллагынхны мэдээллээр илрүүлжээ. Энэ үйл явдалтай холбогдуулан Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нүүр номдоо дараах тайлбар мэдээллийг нийтэлжээ. Тэрбээр,

“Хорогдсон цагаан зээрийн сэг зэмийн талаарх мэдээллийг харьяалах сумын эрх бүхий албан тушаалтан, Мал эмнэлэг, Байгаль орчны байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр булах үйлдэл гаргаж буй нь хууль зөрчсөн үйлдэл юм. Зүй нь үйл ажиллагаа явуулж буй талбай орчимдоо хорогдсон мал, амьтны сэг зэмийн талаар мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад өгч, хорогдсон шалтгаан нөхцөлийг тодорхойлох шинжилгээнд хамруулж, дүгнэлтийг үндэслэн халдваргүйтгэл хийж зөвшөөрөгдсөн цэгт булж устгах зохицуулалттай.

Өмнө нь мөн газрын тос тээвэрлэлтийн автомашин осолдож түүхий тос газрын хөрсөнд асгарсныг нуун дарагдуулсан байсан. Иймд аймгийн Цагдаагийн газрын Экологийн Цагдаагийн алба, Мал эмнэлгийн газар, Халхгол сум, Матад сумын ЗДТГ-аас мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 21,19 дүгээр талбайд газар дээр нь шуурхай ажиллаж, зэрлэг амьтан их хэмжээгээр хорогдсон шалтгаан нөхцлийг тодорхойлж, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг даалгалаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас томилогдсон ажлын хэсэг энэ өдрүүдэд тус талбайнуудад ажиллаж байгаа болно” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордын Бортээгийн...

“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж, ХХК болох үйл ажиллагааг СЗХ-ноос зогсоожээ

“Говь” ХК нь 2025 есдүгээр сарын 08-ны өдөр хэлбэрээ...

Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо

Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн...