Saturday, August 22, 2026

Дэлхийн хамгийн том монгол гэр Гиннест бүртгэгджээ

Date:

Монгол урлаачдын урласан 28.81 метр диаметртэй 36 ханатай гэр дэлхийн хамгийн том гэр болж Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдлээ. Уг гэрийн унины урт нь 11.40метр, өндөр нь 14 метр буюу гурван давхар байшинтай тэнцэнэ. Нийт 1800 метр эсгий орсон, 1000 ам метр талбайтай гэрт нэг дор 500 хүн хүлээн авах багтаамжтай аж. Том гэрүүдийн хувьд униныхаа даацыг авахын тулд дунд нь олон багана хийдэг бол тус гэр нь монгол гэрийн уламжлалт хийц загвараар зөвхөн голдоо 4 баганатай, унь нь нуман хэлбэртэй бүтээгджээ. Уг бүтээлийг “Сэлнэн” үйлдвэрийн урчууд дөрвөн сарын хугацаанд урлаж, 12 хоногт барьж босгожээ. Уг аварга том гэрийг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Ханги-Мандалын боомтын ойролцоо барьсан бөгөөд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах юм байна.

“Сэлнэн” үйлдвэр нь 20 жилийн турш Монголдоо болон гадаад зах зээлд 2,000 гаруй гэр урласан үндэсний тэргүүлэгч үйлдвэр юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...