Thursday, June 18, 2026

Казахстаны парламентын доод танхимын сонгуулийн урьдчилсан дүн гарчээ

Date:

Казахстаны Сонгуулийн төв хороо гуравдугаар сарын 20-ны өдөр тус улсын парламентын доод танхимын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг нийтэлжээ. Урьдчилсан дүнгээр улс төрийн зургаан нам доод танхимд  суудал авсан байна. Казахстаны Сонгуулийн төв хорооны дарга Нурлан Абдиров 20-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, “Урьдчилсан тооллогын дүнгээр 6 сая 360 мянга орчим сонгогч саналаа өгч, Казахстаны эрх баригч “Аманат” нам 53.9 хувийн санал авч, “Аул” ардчилсан эх оронч нам 10.9 хувийн санал авч, Казахстаны Ардын нам болон бусад дөрвөн нам сонгуулийн таван хувийн босгыг давж, парламентын доод танхимд суудал авсан байна” гэж мэдэгджээ.

Казахстанд парламентын доод танхимын сонгууль 19-нд болж, парламентын 98 суудлын төлөө намууд өрсөлдсөнөөс 69 суудлыг улс төрийн 7 намын 281 нэр дэвшигчээс, үлдсэн 29 суудлыг нэг тойргийн системээр сонгох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

АНУ, Иран гарын үсэг зурсан санамж бичигт ямар нөхцөл тусгагдсан бэ?

АНУ, Иран сөргөлдөөнөө дуусгахаар тохиролцон, санамж бичигт гарын үсэг...

“Чингис хаан баялгийн сангийн нэгдэл” Казахстаны талтай байнгын ажиллагаатай зөвлөл байгуулахаар тохиролцжээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

Малчны тухай хуулийн хэрэгжилтээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий...

Тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын...