Friday, January 30, 2026

Ши Жиньпин, Михайл Мишустин нар уулзжээ

Date:

Өчигдөр буюу гуравдугаар сарын 21-ний үдээс өмнө, Ши Жиньпин дарга ОХУ-ын засгийн газрын ордонд Оросын ерөнхий сайд Михайл Мишустинтай уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Орос нь харилцан хамгийн том хөрш орон бөгөөд иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншүүд юм. Хятад, Оросын эрүүл тогтвортой харилцааг хөгжүүлэх нь хоёр орны харилцааны түүхэн логик болон хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхол нийцэж байна. БНХАУ ХКН-ын XX хурлаа амжилттай хуралдуулж, саяхан чуулсан “Хоёр чуулган”-аар төрийн байгууллагын удирдлагаа сонголоо. Хятадын нам, төр, ард түмэн урьд өмнө байгаагүйгээр эв нэгтэйгээр Хятад маягийн шинэчлэлийг бүх талаар урагшлуулж байна. Хятадын шинэ засгийн газар Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, хоёр орны ерөнхий сайд нарын тогтмол уулзалт зэрэг харилцааг үргэлжлүүлж, хоёр орны хамтын ажиллагааны шинэ зорилтыг хэрэгжүүлэн, илүү их үр дүнд хүргэхийг хүсэж байна гэжээ.

Мишустин хэлэхдээ, өнөөдөр миний бие ОХУ-ын засгийн газрын бараг бүх чухал сайд нарыг дагуулан ОХУ-д төрийн айлчлал хийж буй Ши Жиньпин даргыг халуун дотноор угтан авч байна. Ши Жиньпин дарга улиран сонгогдсоныхоо дараа гадаадад хийх айлчлалынхаа эхний орноор Оросыг сонгосон нь маш чухал ач холбогдолтой бөгөөд шинэ эриний Орос, Хятадын харилцааны онцлогийг бүрэн харуулж байна. Орос-Хятадын харилцааны хөгжил түүхэн дэх хамгийн өндөр түвшинд байгаа нь өнөөгийн олон улсын нөхцөл байдалд олон талт үзлийг илүү сайн хадгалж, олон туйлт ертөнцийг хөгжүүлэхэд тустай юм. Орос, Хятадын Ерөнхий сайд нарын ээлжит уулзалтын механизм нь дэлхийд өвөрмөц юм. Оросын тал Хятадын шинэ засгийн газартай нягт уялдаа холбоотой ажиллаж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хянуур хэрэгжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг бэхжүүлэхийг хүсэж байна. Орос Хятад улстай хөрөнгө оруулалт, худалдаа, эрчим хүч, байгалийн хий, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, сансар судлал, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, хил дамнасан тээвэр, ложистик зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрлэлийн сүлжээ, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Хоёр тал соёл урлаг, залуучууд, спортын салбарын солилцоо, хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн анхдугаар хуралдаан болж байна

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах...

Давос дэлхийн тайз болсон нь

Давосын тэнгэр цэлмэг, бүртийх ч үүлгүй тунгалаг байна. Харин...

А.Баяр: Гал, газ, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулна

-ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРЛЫГ...

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн...