Sunday, May 3, 2026

Хокүсэйхо А.Даваанинж: Анхны даваагаа авсны дараа би тайвширсан

Date:

Японы мэргэжлийн сүмогийн хаврын башё хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөв. Энэ башёд их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас өнжихөөр болсноор цорын ганц озэки Такакейшо дээд зиндааг тэргүүлж байгаа юм. Тэрбээр ням гарагт эхний өдрийн нээлтийн барилдаанд комүсүби Тобизарүд цэвэр ялагдсан. “Энэ бол сэтгэл хангалуун ялалт байсан” гэж Тобизару сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тэрбээр “Би озэкиг давсан ч цаашид барилдаандаа илүү анхаарлаа хандуулж, түрүүлэхийг хүсэж байна” гэжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлж гурав дахь удаагаа эзэн хааны цом гардсан озэки Такакейшо энэ сард түрүүлж дөрөв дэх удаагаа эзэн хааны цомыг хүртвэл их аварга цолд хүрэх боломжтой.

Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн хувьд өнгөрсөн оны 10-р сард хоёр өвдөгний мэс засалд орсон юм. Өвдөг нь бүрэн эдгэрээгүй байгаа тул тэрбээр дараалсан гурван башёг алгасаж байна. Гуравдугаар сарын тэмцээний хоёр дахь өдөр сэкивакэ Кирибаяма маэгаширагийн тэргүүн бөх Шодайд өвдөг шорооджээ. Түүнийг озэки цолны босгон дээр ирээд байгаа гэдгийг сүмогийн мэргэжилтнүүд онцолж буй. Мөн монгол сүмочдын тэргүүн эгнээнд яваа сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн өнөөдөр Абид өвдөг шороодсоноор дараалсан хоёр унаатай болов.

Их аварга Хакүхогийн “Миягино” дэвжээний бөх Хокүсэйхо А.Даваанинж башёгийн эхний хоёр өдөр өрсөлдөгчдөө давж, тэмцээнийг амжилттай эхлүүлж байна. Тэрбээр эхний өдөр өөртэй нь адилхан маэгаширагийн 15-д эрэмбэлэгдсэн Охог давсныхаа дараа “Би анхны ялалтаа авлаа, тиймээс тайвширсан” гэжээ. Казахстанаас дээд зиндаанд дэвшсэн анхны сүмоч маэгаширагийн 14 дэх бөх Кинбозан эхний хоёр өдөр өрсөлдөгчдөө давжээ. Эхний өдрийн давааны дараа тэрбэр “Би бага зэрэг сандарч байсан ч маргаашнаас илүү сайн болно гэж бодож байна. Дээд зиндаанд уур амьсгал жүрёогоос тэс өөр. Илүү олон хүн харж байна” хэмээн тэрбээр ярьсан байна.

@‹MŒiŸi‰Ej‚ª‚Í‚½‚«ž‚Ý‚Åãĉނɔs‚ê‚遁ƒGƒfƒBƒIƒ“ƒAƒŠ[ƒi‘åã

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна

2026 оны тавдугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд 13,395,3...

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн оюутны шилдэг бүтээлийн ялагч тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлч болохоор суралцаж буй оюутнуудын дунд...

Эрдэнэтийн овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, “Оюут” ордын нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа

Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн...