Saturday, November 23, 2024

Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

Date:

Оюу толгой ордын гүний уурхай олборлолт өнөөдөр эхэлж байна. Алт, зэсийн ордын нийт баялгийн 80 хувийг агуулах гүний уурхайн олборлолт эхэлнэ гэдэг Монголын эдийн засагт маш том эерэг мэдээлэл. Энэ бол 100 жил үр өгөөжөө өгөх, хэмжээгээрээ дэлхийд тавдугаарт орох, өндөр технологийн гүний уурхай.

Оюу толгой баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс гарган авдаг байсан бол одоо бүлэг ордын нийт нөөцийн хамгийн агуулга сайтай хүдэр орших газрын гүний олборлолт эхэлж байгаа нь энэ. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет нь зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог. Гүний уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай юм. Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний бүлэг орд нь Оюу толгойн ашиг орлогын цөм болох аж. Хойноосоо урагш нийт 12 км сунан тогтсон хүдрийн биетүүд нь Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут болон Херуга хүдрийн биет бөгөөд газрын гүнд, тархай байрлалтай учир геотехник болон эдийн засгийн үр ашиг талаасаа блокчлох аргаар олборлоход илүү тохиромжтой аж.

Оюу толгой төсөл газрын гадаргаас 1300 метрийн гүнд нийт урт нь 430 км урт хонгил байгуулж, гүний уурхайн барилга, бүтээн байгуулалтын ажил нь олборлолт, үйлдвэрлэл рүү бүрэн шилжих юм. Оюутолгойн гүний уурхайн хэмжээ, далайцыг энгийнээр тайлбарлахад хэрвээ газар дээр бүтээн байгуулалт нь өрнөсөн бол “Blue sky” цамхагаас 12 дахин өндөр байгууламж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...