Sunday, July 27, 2025

УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Баттүвшингийн хэргийг УДШ хэлэлцжээ

Date:

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцжээ. Б.Баттүвшин нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онгиболд” компаниар дамжуулан зээл авах шаардлага хангаагүй “Монгол фермер” төслийг сонгон шалгаруулах хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж, дээрх төсөлд 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн авч, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нартай бүлэглэн уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад...

Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт, шалгалт хийж эхэлжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих”...

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

-Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын...

Иргэдийг залилсаар яваа Д.Ангар, Д.Чинзориг нарт хууль үйлчилдэг үү

Д.Ангар хэмээх нөхөр Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга,...