Wednesday, May 20, 2026

Хөгжлийн банкны асуудлаарх гурав дахь удаагийн нотлох баримтын сонсгол болно

Date:

Хөгжлийн банкны гурав дахь удаагийн буюу  сүүлийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх долоо хоногт болно. Энэ удаагийн сонсголоор  нэгдүгээрт, арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй нийт 1.6 их наяд төгрөгийн өртөгтэй, 2542 зээлийн асуудлыг ярина. Хоердугаарт, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан нийт  3280 мөнгөн хадгаламжийн хэлэлцэлд дүн шинжилгээ хийх юм байна.

Хөгжлийн банкны гурав дахь удаагийн сонсголд нийт 210 хүн, албан тушаалтныг гэрчээр дуудна. Тодруулбал,  Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, “MCS” группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, “Таванбогд” группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, “Буян” компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнчимэг, Н.Батбаяр болон түүний охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын 210 хүнийг гэрчээр дуудахаар болжээ.Улсын банкнаас бага хүүтэй мөнгө авч цааш нь зээл нэрээр дамалдаг, мөн хүүгүй шахам мөнгө авч эргэлдүүлдэг арилжааны томоохон банкууд, улс төрчид, нөлөө бүхий эрхмүүдтэй хүзүү сээрээрээ хэлхэлдсэн банкны эздийн “маапаан” энэ сонсголоор сөхөгдөж гарна гэдэгт олон хүн итгэлтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Удирдах албан тушаалтан Н.Ш… иргэдийн нэр дээр зээл гаргаж, 520 сая төгрөг завшжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5...

Нөөцийн махыг маргааш сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ

ХХААХҮЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нөөцийн махны...

“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой...

Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...