Wednesday, October 29, 2025

Хоёр мянганы түүхтэй хадан дээрх бичээс

Date:

Өлсгөлөн стелла хэмээх чулуу Египетийн Асуаны ойролцоох Нил мөрний Сехел арал дээр байрладаг. Энэ нь Египетийн иероглифээр бичигдсэн бичээс бөгөөд Гуравдугаар гүрний фараон Жосерын хаанчлалын үеийн долоон жилийн ган гачиг, өлсгөлөнгийн тухай өгүүлдэг байна. Уг чулууг МЭӨ 332-31 онд хаанчилж байсан Птолемейн хаант улсын үед сийлсэн гэж үздэг. Уг бичвэрт долоон жилийн ган гачигт египетчүүд хэрхэн зовж шаналж, цөхрөнгөө барж буйг дүрсэлсэн байдаг. Өлсгөлөн стела буюу Өлсгөлөнгийн чулууны бичээсийг байгалийн боржин чулуун дээр сийлсэн бөгөөд гадаргууг нь тэгш өнцөгт хэлбэртэй болгон засчээ. Уг бичээс нь иероглифээр бичигдсэн бөгөөд 32 баганатай. Уг хөшөөний дээд хэсэгт Египетийн Хнум, Сатис, Анукет гурван бурхад дүрслэгдсэн байдаг. Тэдний өмнө фараон Жосер гараа сунган өргөл өргөж байгаагаар дүрсэлжээ. Чулуун дээр бичээс сийлэх үед уг хадны дундуур цав гарсан байсан гэж үздэг байна.

Он цагийн хувьд Хүннү гүрэнтэй зэрэгцэн оршиж байсан Птолемейн хаант улсын үед хамаарах энэхүү чулуун бичээс манай Цогтын чулууны бичээс буюу Дуутын хадны дээрх шүлэгтэй төстэй. Дуутын хадны шүлэг Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Тарамцагийн уулсын төгсгөл Хутаг ууланд байдаг. Цогт тайж 1621 онд Хангайн уулнаа гараад сэтгэл уярч оннигуудын нутагт буй авга эгчэ санагалзан дурссан хийгээд хүний амьдралын утга учир, сайн муу, сайхан муухайн ялгалыг гүн ухааны аястай шүлэглэснийг түүний Дайчин хий, Гүен баатар нар 1624 он Дуутын хаднаа сийлжээ. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол, 2020 оны 13 дугаар тогтоолоор тус тус улсын хамгаалалтад авсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордын Бортээгийн...

“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж, ХХК болох үйл ажиллагааг СЗХ-ноос зогсоожээ

“Говь” ХК нь 2025 есдүгээр сарын 08-ны өдөр хэлбэрээ...

Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо

Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн...