Saturday, August 22, 2026

Ericsson 206 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ

Date:

Шведийн Ericsson АНУ-ын прокурорын байгууллагад 206 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Учир нь 2019 онд АНУ-ын прокурорын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу Ирак, БНХАУ, Жибоути улсад явуулсан үйл ажиллагааны талаарх мэдээллээ зохих ёсоор тайлагнаагүй бөгөөд тус компани үүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдлээ. Үүнийг дагалдан Ericsson компани Иракийн зэвсэгт бүлэглэл “Исламын Улс”-д төлбөр төлсөн байж болзошгүй гэх дуулиан сөхөгдөх магадлалтай байна.

Хууль зүйн яамнаас мэдээлснээр хэрэв компани торгууль болон бусад төлбөрийг оролцуулан 1 тэрбум ам.доллар төлж, цаашид АНУ-ын хууль дүрмийг баримталж, мөрдөн шалгах ажиллагаатай хамтран ажилласан тохиолдолд гурван жилийн хугацаанд ял төлөвлөхгүй байх санал тавьж буй аж.

Ericsson нь одоогоор 520 гаруй сая ам.долларын торгууль төлөөд байгаа бөгөөд гурван жилийн хугацаанд хараат бус хяналт шалгалт хийлгэхийг зөвшөөрсөн гэж Хууль зүйн яамны мэдэгдэлд дурджээ. Ericsson-ы гүйцэтгэх захирал Borje Ekholm “Энэ тогтоол нь бидний хувьд хатуу сануулга боллоо. Бид энэ түүхэн алдаанаасаа суралцаж компанийхаа соёлыг өөрчлөх чухал аялалд гарч байна” хэмээн хариу мэдэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...