Saturday, November 21, 2026

Dell-ийн орлого 17-21 хувь буурах төлөвтэй байна 

Date:

Dell Technologies Inc (NYSE:DELL) энэ улиралд шинжээчдийн таамаглаж байгаагаас бага орлого олох урьдчилсан тооцоолол хийснээ мэдэгдлээ. Учир нь компьютерийн худалдааны салбарт эрэлт суларч хувь хэрэглэгчид болон бизнесүүдийн аль аль нь симтемийн сайжруулалтаа хойш тавьж буйтай холбоотой гэлээ. Мөн тус компани нэгж хувьцаанд ногдох ашиг 0.80 ам.долларын хавьцаа гарна гэж урьдчилж тооцсон нь шинжээчдийн таамаглал болох 1.25 ам.доллараас бага байгаа юм.

Хэдийгээр урьдчилсан тооцоолол нь дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 6 хувь өндөр боловч танилцуулга хийснээр биржийн дараах зах зээл дээр компьютер бүтээгчийн хувьцааны ханш 3 хувь уналаа. Dell нь орлогынхоо дийлэнх хэсгийг компьютерийн худалдаанаас олдог бөгөөд цар тахлын үед зайнаас ажиллах шаардлага ихэссэнтэй холбоотойгоор компьютерийн эрэлт оргилдоо хүрснээс хойш хувьцааны ханш нь буураад байгаа юм. Харин эсрэгээрээ том хэмжээтэй мэдээллийн хадгалах хэрэгсэл, серверүүдийн эрэлт өсөж байна.

Хоёрдугаар сарын 3-аар тасалбар болгосон 4 дүгээр улирлын байдлаар тус компанийн дэд бүтцийн шийдлийн бизнес буюу хадгалах төхөөрөмж, серверийн худалдаа нь 7 хувийн өсөлттэй гарчээ. Үүнтэй харьцуулахад хэрэглээний компьютерийн борлуулалтыг харуулах орлого 17-40 хувиар буурсан байна. Компани энэ улирлын орлогоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17-21 хувиар буурна гэж тооцоолжээ. Шинжээчдийн хувьд дунджаар 17.4 хувь буурна гэж хүлээж байсан юм. Мөн тус компани нэгж хувьцаанд ногдох ашиг 0.80 ам.долларын хавьцаа гарна гэж урьдчилж тооцсон нь шинжээчдийн таамаглал болох 1.25 ам.доллараас бага байгаа юм.
section break

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...