Saturday, August 15, 2026

Б.Жагар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам байгуулахаар ханджээ

Date:

Иргэн Б.Жагараас Улсын дээд шүүхэд өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” гэсэн агуулгатай байна.

Б.Жагар 2022 оны зургадугаар сард САИНН байгуулах хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгч байсан юм. Тухайн үед Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх иргэн Б.Жагарын өргөдлийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан дараахь шаардлагыг хангаагүй гэж үзлээ. Тус намын дүрмээр “намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам”, “намыг өөрчлөн байгуулах, татан буулгах журам, дэг”, “санхүүгийн эх үүсвэр, намын хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах журам”-ыг нарийвчлан зохицуулаагүй, хуулиар гагцхүү намын Их хуралд олгосон “намын төлөөллийн төв болон хяналтын байгууллагын тайланг хэлэлцэх” эрхийг баталгаажуулаагүй, намын Их хурал, түүний эрх шилжүүлснээр Бага хурлаар шийдвэрлэх эрхийг өөр этгээд хэрэгжүүлэхээр тусгасан зэрэг нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын дээд шүүх намыг дараахь үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:” гээд 10.1.1-д “намын дүрэм, … хуульд харшилсан;”, 10.1.6-д “хуульд заасан бусад үндэслэл” гэсэн заалтыг баримтлан тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж байв.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн...

Даян дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...