Friday, June 19, 2026

Сар шинийн баярыг тохиолдуулан “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайллаа

Date:

“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны зарлигийн дагуу жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гурваны өдөр болон Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гурваны өдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульс хайлдаг уламжлалтай.

ХVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлах ёслол 02 дугаар сарын 23-ны өдөр “Чингис хаан” музейд боллоо.

Энэхүү туулийг өөрийн өвөг дээдсээс өвлөн уламжилсан туульч Ч.Эрдэнэбаатар хайлав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар баатарлаг тууль хайлах ёслолыг “Чингис хаан” музейн Хүндэтгэлийн танхимд олон нийтэд нээлттэй хэлбэрээр хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь энэ юм. Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Бужин Даваа хаан” баатарлаг тууль хайлсан билээ. Энэ удаагийн тууль хайлах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир оролцож, монгол баатарлаг туульсынхаа агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцож, ёслолыг хамтран зохион байгуулж байгаа “Чингис хаан” музейн удирдлага, хамт олонд болон хүрэлцэн ирсэн хүмүүст гүн талархал илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

АНУ, Иран гарын үсэг зурсан санамж бичигт ямар нөхцөл тусгагдсан бэ?

АНУ, Иран сөргөлдөөнөө дуусгахаар тохиролцон, санамж бичигт гарын үсэг...

“Чингис хаан баялгийн сангийн нэгдэл” Казахстаны талтай байнгын ажиллагаатай зөвлөл байгуулахаар тохиролцжээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

Малчны тухай хуулийн хэрэгжилтээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий...

Тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын...