Saturday, August 15, 2026

“Үслэг эдлэлтэй үдийн хоол”

Date:

Герман гаралтай, Швейцарын сюрреалист зураач Мерет Оппенхайм /1913-1985/-ын бүтээл. “Le Déjeuner en fourrure” буюу “Үслэг эдлэлтэй үдийн хоол” гэж орчуулахаар юм уу даа. 1936 онд бүтээжээ. Энэхүү үслэг бүрээстэй аяга, таваг, халбага АНУ-ын Нью-Йорк хот дахь Орчин үеийн урлагийн музейд бий.

Мерет Элизабет Оппенхаймын уран зураг, уран баримал, үнэт эдлэлийн дизайн, яруу найраг зэрэг маш нарийн төвөгтэй ажлууд нь ихэвчлэн Парисын сюрреализмтэй холбоотой байдаг гэнэ.

“Үслэг эдлэлтэй үдийн хоол” бүтээлий хувьд нэгэн өдрийн хоолны үеэр болсон хошигнолоос санаа сэдэл нь төржээ. 1936 онд Мерет Оппенхайм Дора Маар, Пабло Пикассо нартай Парисын нэгэн кафед сууж байж. Нөгөө хоёр нь түүний зүүж байсан үслэг эдлэлтэй, өнгөлсөн металл бугуйвчийг анзаарч, ямар ч зүйлийг үслэг эдлэлээр бүрхэж болно гэж хошигножээ. “Энэ аяга таваг ч гэсэн” гэж Оппенхайм хариулж, инээд наргианыг цааш үргэлжлүүлж, “Зөөгч өө, арай илүү үслэг эдлэл!” хэмээн хошигножээ.

Түүний чөтгөрийн уран сэтгэмж зохих ёсоороо сэргэж, зураач тэрхүү хөгжилтэй үдийн хоолны дараахан их дэлгүүрт орж, цагаан цайны аяга, таваг, халбага худалдан авч, зээрийн арьсанд ороон бүтээлээ хийжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн...

Даян дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...