Wednesday, October 7, 2026

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ

Date:

Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигч тээврийн боомтуудын үйл ажиллагаа 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн сэргэж, зорчигчдын урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан манай иргэд БНХАУ-д хууль бусаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй улмаас ажилласан хугацааны цалингаа авч чадахгүй байх зэрэг тохиолдол гарч байна.

БНХАУ-ын нутаг дэвсгэрт гадаадын иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай тул иргэдийг БНХАУ-д зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүнд хууртагдахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...