Wednesday, May 20, 2026

ОБЕГ-ын Эрэн хайх, аврах баг Турк улсыг зорилоо

Date:

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Турк улс руу хөлгийн жолоо заллаа. Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Жанжин штабын 35 алба хаагч энэхүү багт багтсан бөгөөд эрэн хайх, аврах болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм. БНТУ-аас дэлхийн орнуудыг эрүүл мэндийн тусламж, эрэн хайх аврах ажиллагаа, хүнс болон хувцас хэрэглэлээр хангах хүмүүнлэгийн урилгыг гаргасан. Энэ дагуу Засгийн газраас 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээж байна.

БНТУ-ыг зорьж байгаа Монгол Улсын аврагчдын багт ОБЕГ-ын Эрэлч нохойн албаны Марта, Балу дуудлагатай ноход багтжээ. Эдгээр ноход нь эрэн хайхад бүрэн сургагдсан, “Марта” нь төрийн цэргийн болон хүчний байгууллагуудын үнэрч нохдын уралдаанд 2019 онд тэргүүлж байсан юм байна.

Өнө эртний түүх, соёлын шижмээр холбогдсон найрсаг харилцаат Туркийн ард түмэнд гамшиг зовлон тохиолдсон энэ үед Монголын төр, засаг, ард түмэн ийнхүү халуун гараа сунган, тусламж, дэмжлэг үзүүлж, мөн эрэн хайх, аврах ажиллагаанд шилдэг багаа илгээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Удирдах албан тушаалтан Н.Ш… иргэдийн нэр дээр зээл гаргаж, 520 сая төгрөг завшжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5...

Нөөцийн махыг маргааш сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ

ХХААХҮЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нөөцийн махны...

“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой...

Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...