Wednesday, September 16, 2026

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг маргааш чөлөөлнө

Date:

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг АТГ яллагдагчаар татан шалгах саналаа прокурорт хүргэсэнтэй холбоотойгоор тэрбээр өнөөдөр өөрийн хүсэлтээр УИХ, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Түүнийг хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон, нүүрсний хулгайд буруутай байж болзошгүй шалтгаанаар яллагдагчаар татахаар болсон юм. Тиймээс маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөх юм байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар мөн авлигатай тэмцэх цогц таван ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхээр төлөвлөжээ. Оны өмнө Засгийн газраас авилга, албан тушаалын хэрэгт уучлал, өршөөл үзүүлэхгүй, ял завшихгүй, хялбаршуулсан байдлаар шийдэхгүй байх зохицуулалт бүхий Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьж батлуулсан. Маргааш хэлэлцэх цогц таван ажил энэхүү хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахад чиглэх болов уу. Ийнхүү Засгийн газар авлигатай хийх тэмцлээ улам эрчимжүүлж, Хөгжлийн банкны, нүүрсний гэх мэт олон хэрэгт холбогдсон УИХ, Засгийн газрын гишүүд, улстөрчдийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж эхлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигатай хийх тэмцэл амаргүй байх болно, авлигатай тэмцэнэ гэдэг бол Ардын намтай хийх тэмцэл гэдгийг олон нийт эхнээс нь харж, мэдэрч байсан. Ерөнхий сайд ч өөрөө хүний, өөрийн нам гэлгүй хэрэгт холбогдсон бол хуулийн байгууллагад шалгуул гэж мэдэгдсэн. Энэ зарчимдаа тэр үнэнч зогсож байна. МАН-ын хоёр ч УИХ-ын гишүүн авлигын хэрэгт нэр холбогдсон тул чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Тэдэнд намын хамгаалалт, найз нөхдийн хаацайлалт байсангүй. Байлгасангүй гэвэл илүү оновчтой. Хууль хүн бүхэнд тэгш үйлчилдэг, гэм буруутай бол төрийн өндөр албан тушаал, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр бамбай хийх боломжгүй гэдгийг улстөрчдөд мэдрүүлж эхэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялгийн өгөөжийг нэмэгдүүлж, ногоон шилжилтийг хурдасгах “Mining Week – Mine Pro 2026”

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрдэс...

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны...

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

Есдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан...