Monday, November 25, 2024

Тяньжин боомтод тээвэр логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлнэ

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.02.07/ “Тяньжин Порт групп” ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг эхлүүлэх, хуурай боомт байгуулах талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт “БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын импортын нийт ачааны 80 гаруй хувийг Тяньжин боомтоор тээвэрлэдэг. Ковид-19 цар тахлын үед тээврийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээ хамгийн чухал гэдгийг ойлгосон. Тээвэрлэлттэй холбоотой хүндрэлийг шийдвэрлэхэд онцгой анхаарч, туслалцаа үзүүлсэнд талархаж байна.

Монгол Улс далайд гарцтай болох бодлогыг дэмжин, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төсөл нь 2004 оноос хойш урагшлаагүй  байна. Тиймээс төслийг нэн шуурхай эхлүүлэх шаардлагатай. Үүний тулд “Монголиан порт групп” ХХК-ийн дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулахыг 2023 оны эхний хагаст багтаан шийдвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтанд өгсөн. Цаашид уг төслийг хэрэгжүүлэхэд сайдын хувьд бүх талаар дэмжин ажиллах болно. Хамгийн чухал нь төслөө бодит, үр дүнтэй ажил болгох ёстой” хэмээн хэллээ.

Тус төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын экспорт, импортын ачааны тээвэрлэлтийн хугацаа, зардал багасах ач холбогдолтой юм. Иймд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд харилцан ашигтай далайн болон хуурай боомт, тээвэр логистикийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа сайдын зүгээс илэрхийллээ. Нөгөө талаас Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг хоёр улсын эдийн засаг, худалдаа, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаад талархсанаа илэрхийлж, дээрх төсөл хөтөлбөрүүдэд бүх талаар хамтран ажиллахаа хэлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...