Monday, June 9, 2025

Олон чиглэлд хямд үнээр шууд нисэх боломжийг бүрдүүлнэ

Date:

Өнгөрөгч онд дотоодын 5 агаарын тээвэрлэгчийг олон улсын 39 чиглэлд зорчигч болон ачаа тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилсон. Мөн 2023 онд 1.5 сая, ирэх 2024 онд 2 сая зорчигч тээвэрлэх зорилт тавьж энэ хүрээнд 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээр байгуулаад байна. Үр дүнд нь дотоодын агаарын тээвэрлэгч нар маань 13 улсын 47 цэг рүү нислэгийн томилгоо авч, 23 улсын 100 цэгт зорчигч болон ачаа тээвэрлэх боломж бүрджээ.

Хамгийн сүүлд “Хүннү Эйр” ХХК-д Бишкек-Дели-Бишкек агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрхтэй нислэг үйлдэх, “Изинис эйрвэйз” ХХК-д Улаанбаатар-Сингапур-Улаанбаатар, “Хүннү Эйр” ХХК-д Бишкек-Дубай-Бишкек агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрхтэй нислэг үйлдэх, “Аэромонголиа” ХХК-д Улаанбаатар-Анталья-Улаанбаатар, “МИАТ” ТӨХК-д Улаанбаатар-Доха-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх томилгоо тус тус олгосон байна.

Түүнчлэн Япон руу 7 хоногт 60 удаа БНСУ руу 7 хоногт 70 удаа, БНТУ руу 7 хоногт 34 удаа нислэг үйлдэх боломж бүрдээд байна. Нислэгийн томилгоог урд нь шууд дээрээс мэдэж өгдөг байсан бол одоо дотоодын 5 авиа компани хоорондоо тохирсон тохиолдолд шууд олгож, шударга, тэгш өрсөлдөх боломж бүрдүүлжээ. Мөн энэ 2023 онд том оврын 4 онгоц оруулж ирэхээс энэ оны тавдугаар сард МИАТ компани “Бойнг 787-900” онгоц оруулж ирэхээр гэрээ хэлцэл нь хийгдээд байна. Ойрын үед АНУ, Унгар, Англи, Грек, Испани, Катар, Кувейт рүү шууд нислэгтэй болохыг зорьж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...