Tuesday, April 22, 2025

“Эрдэнэс Монгол” ХХК 2-12 сая төгрөгийн цалинтай ажлын байрны сонгон шалгаруулалт эхэлжээ

Date:

“Эрдэнэс Монгол” ХХК -ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оны өмнө /2022.12.30/ мэдээлэл хийсэн.

Тодруулбал тус компаниийг бүтцийн өөрчлөлтөд оруулж, цэвэр менежментийн компани болгон, олон улсын зах зээлд Монгол Улсыг төлөөлөх чадамжтай болгох зорилго тавьж буйг ЗГХЭГ-ын дарга онцолсон.

Энэ хүрээнд өөрчлөгдсөн бүтэц дээр Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа болон, гадаадад, дотоодод боловсрол эзэмшсэн залуучуудын дунд 88 ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан юм.

Ажлын байранд горилогчдыг өнөөдрөөс буюу 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос e-tanhim.gov.mn бүртгэж эхлэх ба нийт 14 хоногийн хугацаанд явагдана.

Сонгон шалгаруулалтад зарлагдсан ажлын байрууд нь дараах 7 газар, 7 хэлтэстэй байна.

1-рт: Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар

2-рт: Үйлдвэр, технологийн газар

3-рт: Санхүүгийн нэгдсэн удирдлагын газар

4-рт: Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар

5-рт: Төслийн судалгаа, үнэлгээний газар

6-рт: Хууль, эрх зүйн газар

7-рт: Захиргаа, удирдлагын газар байна.

Үүн дотроо:

-Бизнес хөгжлийн хэлтэс,

-Хамтын ажиллагааны хэлтэс,

-Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн удирдлагын хэлтэс

-Нэгдсэн бүртгэл, тайлагналын хэлтэс

-Захиргаа, аж ахуйн хэлтэс

-Хүний нөөцийн удирдлагын хэлтэс

-Мэдээлэл, технологийн хэлтэс 

Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажиллах ажилтнууд дараах дөрвөн интервалаар цалин олгогдоно.

1. Ахлах менежер – (Хуучнаар газрын дарга) сарын 9-12 сая төгрөгийн цалинтай

2. Менежер – хуучнаар хэлтсийн даргын статус дээр ажиллах хүний цалин 6.5-8.5 сая төгрөг

3. Ахлах мэргэжилтний цалин 4-6 сая төгрөг

4. Мэргэжилтнээр ажиллаж байгаа албан хаагчид 2-4 сая төгрөгийн цалинтай ТУЗ-ийн шийдвэр гарсан” гэв.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

  • Бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
  • Ахлах менежерийн түвшинд 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Менежерийн түвшинд 5 ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Мэргэжилтний түвшинд ажлын туршлага шаардахгүй.

“ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК -д зарлагдсан ажлын байруудын дэлгэрэнгүйг http://ЭНД дарж танилцана уу!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...