Monday, June 9, 2025

2022 оны онцлох хүмүүс эмэгтэйчүүд байлаа

Date:

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс төрсөн анхны эмэгтэй генерал Г.Болорыг сайтууд оны онцлох хүнээр нэрлэжээ. Мэдээж тэр бол 2022 оны онцлох хүн яах аргагүй мөн. Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2010 оноос эхлэн гурван удаа үүрэг гүйцэтгэж, АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж, ХБНГУ-ын Олон улсын аюулгүй байдлын төв, Тайландын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Дайны коллежид Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистрын зэрэг хамгаалсан цэргийн өндөр боловсролтой Г.Болор ийнхүү цэргийн дээд цолонд хүрсэн анхны монгол эмэгтэй болов. Хүссэн хүсээгүй эрчүүд давамгайлдаг батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарт мэдлэг, боловсрол, ур чадвар, туршлага, хичээл зүтгэлээрээ оройлон манлайлсан бригадын генерал Г.Болор шиг олон эмэгтэй салбар салбарт амжилттай ажиллаж байгаа.

2022 онд мөн аймгийн Засаг даргаар анх удаа эмэгтэй хүн томилогдсон нь олны анхаарлыг татсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард захирамж гаргаж Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг томилсон юм. Өмнө нь нийслэлийн дүүргүүдэд эмэгтэй Засаг дарга ажиллаж байсан. Харин аймгийн Засаг даргаар эмэгтэй хүн ажиллахаар болсноороо Э.Болормаа анхдагч юм. Тэрбээр АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Гурав дахь анхаарал татсан томилгоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргынх байлаа. Хэдхэн өдрийн өмнө, тодруулбал арванхоёрдугаар сарын 22-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Р.Онончимэгийг сонгосон. Ийнхүү тэрбээр мөн л Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны эмэгтэй дарга болов. Р.Онончимэг салбартаа 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай хуульч, өмгөөлөгч, нотариатч аж.

Ийнхүү эмэгтэйчүүд салбар салбарт манлайлан ажиллаж байгааг Зэвсэгт хүчин, төрийн захиргаа, шүүх засаглалд өндөр алба хашиж эхэлсэн бүсгүйчүүдээс харж болно. Харин УИХ, Засгийн газрын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн харьцаа хангалттай биш хэвээр байгаа. Улс төрийн намууд сонгууль нэр дэвшигчдийнхээ 30 хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квоттой ч түүндээ хүрдэггүй. Улс төрд голлох нөлөөтэй МАН, АН намууд л гэхэд дөнгөж 17 хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлдэг. Гэтэл эмэгтэйчүүдийн улс төр дэх квотыг 40 хувьд хүргэх шаардлагатай гэж үздэг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн квотыг хоёр хувиар нэмэгдүүлэхэд авлигын индекс 10 хувиар буурдаг гэсэн судалгаа ч бий. Тиймээс жендэрийн мэдрэмжтэй томилгоо хийх нь улс төрд ч, төрийн албанд ч чухал болж байна.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...