Friday, June 19, 2026

Оны онцлох хүнээр анхны эмэгтэй генерал Г.Болорыг нэрлэжээ

Date:

Хэвлэл мэдээллийн байгууллагууд 2022 онд нийгэмд хамгийн их дуулианыг тарьж, анхааралд орсон урлаг, спорт, нийгмийн онцлог хүмүүсийг зарласаар байна. Тухайлбал, http://www.gogo.mn сайтныхны онцлон зарласан 10 хүний нэгт ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор багтжээ.

Түүний тухай өгүүлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойгоор зарлиг гаргаж, уламжлал ёсоор цэргийн цол гардуулав. Тэдэн дунд онцгой нэгэн байсан нь ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ганболдын Болор Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртэж, Монгол Улсын зэвсэгт хүчний түүхэнд анхны эмэгтэй генерал төрлөө.

Тэр бол Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2010 оноос эхлэн гурван удаа үүрэг гүйцэтгэж, АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж, ХБНГУ-ын Олон улсын аюулгүй байдлын төв, Тайландын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Дайны коллежид Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистрын зэрэг хамгаалсан цэргийн өндөр боловсролтой эмэгтэй.

НҮБ-аас зарласан нээлттэй ажлын байранд дэлхийн олон улсаас цэргийн 1000 гаруй алба хаагч өрсөлдөж, 10-13-хан офицерийг сонгож авахад хурандаа Г.Болор шалгарч, НҮБ-ын үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байв. Монгол Улсын батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа дэлхийтэй мөр зэрэгцэн явааг баталж, мөрдэс нэгтнүүдээ олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх үүд хаалгыг нээж өгсөн олон анхдагчийн эзэн Монгол Улсын анхны эмэгтэй генерал Г.Болорыг 2022 оны анхаарал татсан эрхмүүдийн нэг хэмээн нэрлэж байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Нийцэл, дүрэм, стандартын нэгжийн захирал...

Володимир Зеленський: Украин шатаж байгаа бол танай Москва ч шатна

Пүрэв гарагт Украины Зэвсэгт хүчин сүүлийн хоёр жилийн хугацаанд...

Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт...

АНУ, Иран гарын үсэг зурсан санамж бичигт ямар нөхцөл тусгагдсан бэ?

АНУ, Иран сөргөлдөөнөө дуусгахаар тохиролцон, санамж бичигт гарын үсэг...