Saturday, December 27, 2025

“Эйр Индиа” компанийн онгоц “Чингис хаан” нисэх буудалд ослын буулт хийжээ

Date:

2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско – Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан “Эйр Индиа” компанийн AIC174 дуудлагатай “Боеинг-777” маягийн агаарын хөлөг Монгол Улсын агаарын зайн LETBI агаарын хаалгаар орон нутгийн цагаар 18:54 цагт орж ирсэн байна. Тус нислэг Монгол Улсын агаарын зайд орж ирэхээс ойролцоогоор 10 минутын өмнө нисэх баг ОХУ-ын Эрхүү нислэгийн удирдлагын төвд техникийн шалтгааны улмаас Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух шийдвэр гаргаснаа мэдэгджээ.

Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн НХҮА-ны нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, шуурхай ажиллагаагаар нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллажээ. Энэ үеэр агаарт түлш юүлэх зааварчилгаа өгч, нислэгийг хамгийн богино хугацаанд аюулгүй газардуулах удирдлага үйлчилгээг амжилттай үзүүлэн үүний үр дүнд уг нислэг орон нутгийн цагаар 19:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд аюулгүй газардсан байна. Энэхүү тохиолдол нь Монгол Улсын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын шуурхай ажиллагаа, мэргэжлийн ур чадварын чадамжийг дахин нотолсон үйл явдал болжээ.

“Эйр Индиа” компанийн AIC174 дүгээр нислэгийн 245 зорчигчийг “New Delhi” олон улсын нисэх буудалд хүргэхээр өнөө орой буюу 2025.11.04-ний өдөр нэмэлт нислэг “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорихоор төлөвлөгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын...

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.12.24/ 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар, -“Үл...

М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг...