Saturday, May 16, 2026

“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо

Date:

Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны шат дараатай ажлуудыг хийж байгаа бөгөөд ажлын явцаас тухай бүрд мэдээлж байгаа билээ. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх  туслах авто замыг хоёр эгнээ болгох ажлыг эрчимжүүлж ашиглалтад оруулахад бэлэн боллоо.

Уг замыг Дэлхийн банкны санхүүжилтээр “Гудамж” төслийн хүрээнд барьж байгаа бөгөөд нэг эгнээ, явган хүний зам, дугуйн замтай иж бүрэн тохижуулалт хийж байсан бөгөөд иргэдийн зүгээс хоёр эгнээ болгохыг шаардаж, гүйцэтгэгчидтэй үл ойлголцол үүсээд байсан юм. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг ажиллаж НИТХ-ын дарга А.Баяр иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан гүйцэтгэгч, зураг төслийг гүйцэтгэгч зэрэг холбогдох газруудтай уулзаж зөвшилцөлд хүрсэн билээ.

Тус замыг хоёр эгнээ болгосноор оршин суугчдын эрх ашгийг тусгаад зогсохгүй “Өнөр” хорооллын арын замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...