Tuesday, October 6, 2026

Мессигийн шүтэн бишрэгч гайхалтай үсний засалт хийлгэжээ

Date:

Хөлбөмбөгийн үнэнч шүтэн бишрэгч нэгэн залуу Аргентины шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний дараа Лионель Мессигийн дүрийг гаргаж үсээ засуулсан байна. Энэ талаар Бүгд Найрамдах Доминикан улсын үсчин Антон Барберын Instagram-д нийтэлсэн зураг асар өндөр хандалт авчээ.

Үнэнч шүтэн бишрэгчийнх нь үсээ засахдаа урлагийн бүтээл болгох санаа төрсөн аж. Дагзны үсээрээ “зурсан” бүтээл нь Месситэй маш адилхан болсон бөгөөд түүний баатарлаг, зоримог дүр төрхийг маш сайн гаргасан байна. Аргентиний багийг дэмжиж цагаан, цэнхэр өнгө хосолсон өмсгөлийг нь өмсөхөд хангалтай. Гэвч энэхүү шүтэн бишрэгч тэгсэнгүй. Үсээ бүрэн ургатал Мессиг тээж явахаар шийджээ.

Ташрамд сонирхуулахад, Аргентиний шигшээ баг дэлхийн аварга болсноос хойш Месси болон түүний багийг бие дээрээ шивүүлэх залуус гоо сайхны газруудад олноор хандах болсон гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...