Saturday, May 16, 2026

БХЯ-ны Иргэний зөвлөл хэлэлцүүлэг зохион байгуулжээ

Date:

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр А/103 тоот тушаал гаргаж, дэргэдээ Иргэний зөвлөл байгуулахаар шийдвэрлэсэн. Тус зөвлөл нь Батлан хамгаалах салбарт болж буй асуудал бүрт иргэний хяналт тавьж, санал хүсэлтээ уламжилж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой ажиллаж байна. Өнөөдөр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын алба, “Соёмбо” редакц хамтран “Цэргийн алба хаагчийн ёс зүй, эх оронч үзэл, цэргийн албаны бахархал” сэдвийн хүрээнд иргэний зөвлөлийн гишүүд, залуу офицер, сонсогч, байлдагч нарын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт оролцож, үнэтэй санал санаачилга дэвшүүлсэн хошууч генерал Ж.Гүррагчаа, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич, профессор С.Нарангэрэл, гавьяат багш, доктор, профессор Б.Галиндэв, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, зохиолч яруу найрагч Д.Төрбат, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, ТВ5 телевизийн ерөнхий редактор Ө.Отгонбаатар, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ротын ажиллагааны офицер ахлах дэслэгч Б.Төвжаргал, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, түрүүч О.Баттулга нарт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр талархал илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...