Saturday, August 22, 2026

Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөл, “Эрдэс баялгийн тойм” сонин санамж бичиг байгууллаа

Date:

Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд өнөөдөр /10.20/ “Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт баярын хурал, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Геологийн салбарын эрдэмтэн, судлаачид, геологичид чуулсан өнөөдрийн арга хэмжээний үеэр Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн (МГХНЗ) дарга Я.Бат-Ирээдүй, Уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээлэн НҮТББ болон эрдэс баялгийн салбарын мэргэжлийн хэвлэл “Эрдэс баялгийн тойм” сонины захирал Г.Идэрхангай нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Геологи, хайгуулын салбарын түвшинд хэрэгжиж байгаа аливаа мэргэжлийн олон талт үйл ажиллагаа (хурал, зөвлөгөөн, сургалт, эрдэс баялгийн боловсрол, мэргэжлийн судалгаа, хээрийн аялал, гадаад, дотоод томилолт, эрдэмтэн судлаачдын мэргэжлийн үнэ цэнийг өргөх, олон нийтэд сурталчилах) болон хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хэвлэл, мэдээллийн чиглэлээр хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэх нь энэхүү санамж бичгийн зорилго, ач холбогдол юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...