Friday, November 22, 2024

Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ

Date:

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, орон нутаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2012-2022 онд хэрэгжүүлсэн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо. Уг хөтөлбөрийн хүрээнд сайн засаглалыг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үр ашгийг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр гурван томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Хүрсэн үр дүнг цаашид үргэлжлүүлэх талаар оролцогч байгууллагуудын төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ нэгтгэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлсэн “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл гэхэд өнгөрсөн хугацаанд сайн засаглал, төвлөрлийг сааруулах зарчим, төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой, тодорхой хуваарилах асуудлыг холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгуулах чиглэлээр үр дүнтэй ажилласан байна. Орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлд томоохон ахиц гарсан. Тиймээс уг хөтөлбөрийг цаашид урт хугацаанд үргэлжлүүлэх том шинэчлэлийн эхлэл гэдэгт оролцогч талууд санал нэгдэж байв.

Үүнээс гадна Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хүрээнд ХЗДХЯ-тай хамтран “Иргэдийн оролцоо”, НЗДТГ, Азийн сантай хамтран “Хотын засаглалыг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Манай улсын хувьд орон нутгийн хөгжлийн асуудлаар иргэдтэй зөвлөлддөг боловч ардчилсан шийдвэр гаргах үйл явц хязгаарлагдмал байсан. Мөн нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний улмаас гэр хороолол тэлж, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүргэх асуудал нийслэлийн удирдлагуудын хувьд тулгамдсан асуудал болсон. Эдгээр хүндрэлийг шийдвэрлэхийн тулд уг хөтөлбөрөөр дамжуулж дэмжлэг үзүүлж, талууд амжилттай хамтран ажилласан гэдгийг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр, “Хөтөлбөрийн эхний үе шат буюу 2012-2015 онд хүрсэн үр дүн болох “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг Монгол Улсын Засгийн газар үргэлжлүүлэн, өргөжүүлснээр бизнес эрхлэгчид болон иргэдэд үр өгөөжөө өгсөн. Үүний адилаар 2015 оноос хойш буюу хөтөлбөрийн 2, 3 дахь үе шатанд бий болсон чухал үр дүнг хамтрагч байгууллагууд цааш өргөжүүлж, тогтвортой байдлыг хангана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн талаар Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри өөрийн улсын болон олон улсын сайн туршлага, техник туслалцаа үзүүлэх зэргээр хөтөлбөрийн гурван үе шатанд нийт 17 сая швейцар франкийн дэмжлэгийг үзүүлсэн. Монголын талын хамтрагч байгууллагууд болон Азийн сангаас өнгөрсөн хугацаанд тодорхой санхүүжилтийг гаргаж, хамтран үр дүнтэй ажилласан гэдгийг тэмдэглэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...