Friday, August 14, 2026

ЗТХЯ төмөр замын гармыг хаах шийдвэр гаргаагүй

Date:

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан худал ташаа мэдээлэлтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг хүргэж байна.

Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана” гэсэн гарчигтай худал мэдээлэл цацагдаж иргэдийг бухимдуулж байна. Түгжрэл гамшгийн хэмжээнд хүрсэн энэ цаг үед байгаа зам гармаа хаах боох биш харин шинээр барьж нээж байж асуудлыг цогцоор нь шийдэх учиртай. Төмөр замын гармыг хаах талаар ЗТХЯ ямар ч шийдвэр гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн Улаанбаатар хот доторх бүх замыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газар хариуцдаг болохыг сануулъя. Цаашид аливаа мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны албан ёсны хаяг, хэвлэл, мэдээллийн ажилтнаас лавлахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...