Friday, June 19, 2026

Дархан-Алтанбулаг, Налайх-Баян чиглэлийн авто замыг өргөтгөхөд хамтран ажиллахаар болов

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт өмнөх уулзалтын үед тохирсон асуудлууд ажил хэрэг болж тодорхой үр дүнд хүрч байгаад талархал илэрхийллээ. Энэ бүхний үр дүнд Дарханы замын нэг урсгал хоёр эгнээ замын хөдөлгөөнийг нээж, Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын өнгө асфальтбетон хучилтын зузааныг нэмэгдүүлэх, төслийн нэгж байгуулах ажил тодорхой шийдэлд хүрээд байна.

Ноён Ханнес Такач ЗТХ-ийн сайд болон яам хурдтай шуурхай ажиллаж, хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд ирэх онд хийгдэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг энэ оны 12 дугаар сарын 15-нд багтаан ирүүлэхийг хүслээ.

С.Бямбацогт сайд ч түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд ирэх 2023 онд Дарханы замыг бүрэн дуусгахад харилцан санал зөвлөмжөө солилцож шуурхай үр дүнтэй ажиллахад анхаарна гэв. Мөн Дархан-Алтанбулагийн 113 км, Налайх-Баян чиглэлийн 58 км авто замыг өргөтгөх зураг төсөл бэлэн болсныг дурдаж энэ мэт авто замын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг санал болголоо.

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачи Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой авто замын томоохон төслүүдээ эрэмбэлж ирүүлэхийг хүсээд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод туссан төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэлээ.

Сайд С.Бямбацогт ЕСБХБ-ыг хамтын ажиллагаагаа сайжруулж, нэг баг болж үр дүнтэй хамтран ажиллаж буйг тэмдэглээд төлөвлөсөн ажлуудаа үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд талууд улам эрчимтэй ажиллах нь чухлыг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

АНУ, Иран гарын үсэг зурсан санамж бичигт ямар нөхцөл тусгагдсан бэ?

АНУ, Иран сөргөлдөөнөө дуусгахаар тохиролцон, санамж бичигт гарын үсэг...

“Чингис хаан баялгийн сангийн нэгдэл” Казахстаны талтай байнгын ажиллагаатай зөвлөл байгуулахаар тохиролцжээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

Малчны тухай хуулийн хэрэгжилтээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий...

Тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын...