Thursday, November 5, 2026

Хатан хааны алтан шаахай 3500 жилийн настай

Date:

Метрополитан музейд хадгалагдаж буй Египтийн хатан хааны алтан шаахай археологийн гайхамшигт дурсгалуудын нэг юм. Энэхүү хос алтан шаахай нь Египетийн 18-р эзэнт гүрний дунд үе буюу Тутмос ll-ийн хаанчлалын үед хамаарна. Тухайн үед Египетийн хатан хааны оршуулгын ёслолын гоёл чимэглэлийн нэг хэсэг болгож энэхүү шижир алтан шаахайг урласан гэж үздэг.
Үүнтэй төстэй алтан шаахайнуудыг Тутмосын удмын Тутанхамуны муми бүхий бунхнаас мөн олжээ. Эдгээр шаахайг нимгэн алтан ялтас хуудсаар урласан бөгөөд зөвхөн оршуулгын зориулалтаар ашиглах боломжтой аж. Тутмос ll-ийн гадаад улсаас буулган авсан гурван хатны аль нэгнийх нь оршуулгаас зураг дээрх алтан шаахай, хөлийн хурууны гоёл олджээ. Эдгээр нь ойролцоогоор 3500 жилийн өмнө буюу МЭӨ 1479-1425 онд хамаардаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дархан хотод желатины үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

“Цемент шохой” ХХК давхардсан чиг үүргүүдийг арилгаж, шинэчлэлийн төслүүдээ эрэмбэлжээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайн...

Техникийн баг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайн...