Monday, September 21, 2026

Нисгэгч болон инженер техникийн ажилтнуудыг БНСУ-тай хамтарч бэлтгэнэ

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.11.22/ БНСУ-ын Алс дорнодын их сургуулийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, нислэг дадлагын төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт “Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд үйл ажиллагаагаа манай улсад явуулахад бүрэн нээлттэй. Манай улсын иргэний нисэхийн салбарт эрэлттэй  байгаа том оврын онгоцны нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай байна. Сургалтын үйл ажиллагаа явуулахад холбогдох зөвшөөрөл олгоход Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар дэмжиж ажиллана.

Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор БНСУ болон бусад олон орны иргэд манай улс руу визгүй зорчиж байгаа. Тиймээс агаарын тээврийн эрэлт хэрэгцээ цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Агаарын тээврийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад онцгойлон анхаарч ажиллахыг хүсье” гэв.

БНСУ-ын Алс дорнодын их сургууль нь үндсэн зургаан тэнхимтэй. Нислэгийн аюулгүй байдлын стандартыг батлахад хамтран ажиллаж, агаарын тээврийн хүний нөөцийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой байгаагаа онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Сонгинохайрхан дүүргийн нутагт нүүрсхүчилийн хийн ялгарал багатай, уур амьсгалын...

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд ирц, оролцоо өндөр, идэвх санаачилгатай байж эрүүл мэтгэлцээний зарчмаар асуудлыг шийдэх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард...

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт элсэгчдэд батламж гардууллаа

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлэгт...

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал...