Sunday, September 27, 2026

Үндэсний агаарын тээвэрлэгчдийг олон чиглэлд, хямд зорчигч, ачаа тээвэрлэхийг дэмжлээ

Date:

Монголынхоо агаарын тээвэрлэгч нарыг төр хувийнх гэж ялгалгүй тэгш дэмжиж олон улсад өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх бодлогыг салбарын яамнаас барьж байна. Энэ хүрээнд, МИАТ ТӨХК-д Новосибирскийн чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхийг, “Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг ЗТХ-ийн сайдын тушаалаар Москва, Екатеринбург, Сингапур, Өрөмч, Шанхай чиглэлд хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр, “Изинис Эйрвэйз” ХХК-ийг Чэндү, Санья, Сөүл, Хонконг, Истанбул, Лондон, Москва чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр тус тус томилжээ.

“Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг Берлин чиглэлд томилсон бөгөөд тус компани Берлин-Москва чиглэлийн зорчигч тээврийн нислэгээ 2023 оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна. “Изинис Эйрвэйз” ХХК нь ачаа тээврийн зориулалтаар А330-200 маягийн агаарын хөлөг оруулж ирсэн бол “Монголиан Эйрвейс Карго” ХХК нь зорчигч тээврийн зориулалтаар А330-243 маягийн агаарын хөлөг оруулж ирэхээр бэлтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2026...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент”...